Sendmn Logo

SendMN компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

May 13, 2026

SharePost
SendMN компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдсан мод тарилтын өдөрлөгт SendMN компанийн хамт олон идэвхтэй оролцож, байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит хувь нэмэр оруулах, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэн, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

SendMN компани тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй санаачилгыг тогтмол дэмжин ажилладаг бөгөөд хамт олноороо мод тарьж, илүү ногоон, эрүүл ирээдүйг бүтээх үйлсэд нэгдлээ.

Судалгаагаар нас бие гүйцсэн нэг мод дунджаар 194 сая төгрөгийн экологийн болон нийгмийн үр өгөөжийг бий болгодог байна. Иймд мод тарих нь зөвхөн байгаль хамгаалах үйлс бус ирээдүй хойч үедээ оруулж буй үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.

SendMN компани иргэн, аж ахуйн нэгжүүдийг мод тарих, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

SendMN – Хялбар мөнгөн гуйвуулга

Дэлгэрэнгүй мэдээллийг

Төв оффис: Улаанбаатар хот, СБД, 1-р хороо,Чингисийн өргөн чөлөө 17, Соёл амралтын хүрээлэн гудамж Централ  Парк барилга, 7 давхарт
Холбогдох утас: 7000 0909
И-мэйл хаяг: [email protected]
Вэбсайт: https://send.mn

Category: Мэдээ