Сэнд Эм Эн ББСБ ХХК (SendMN) болон TenderHub платформ хамтран байгууллага, бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн технологийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор стратегийн хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан TenderHub платформын хэрэглэгч байгууллагууд SendMN-ийн олон улсын мөнгөн гуйвуулга, гадаад төлбөр тооцоо, бизнесийн зээл,болон санхүүгийн бусад үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй авах боломжтой болно.
Мөн TenderHub платформоор дамжуулан олон улс дахь бэлтгэн нийлүүлэгч, бизнесийн түншүүдтэй холбогдож буй байгууллагуудад олон улсын төлбөр тооцоогоо илүү хялбар, шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ хоёр талын технологи, үйлчилгээний давуу талыг уялдуулсан шинэ шийдлүүдийг үе шаттайгаар хөгжүүлэхээр зорьж байна.

“Өнөөдөр бизнесүүдийн хувьд олон улсын худалдаа, төлбөр тооцоогоо хурдан, найдвартай шийдвэрлэх хэрэгцээ улам нэмэгдэж байна. TenderHub-тай эхлүүлж буй энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан бизнесийн харилцагчдадаа олон улсын мөнгөн гуйвуулга болон санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэж, цаашид хамтарсан шинэ шийдлүүдийг хөгжүүлэх боломж бүрдэж байгаад баяртай байна.”
— Б.Төрболд, Гүйцэтгэх захирал, SendMN
“TenderHub платформ нь бизнесийн боломжууд тэр дундаа тендер, санхүүжилт, борлуулалтын боломжуудыг нэг дор холбосон бизнесийн экосистем юм. Бид энэхүү платформоор борлуулалтын боломжийг хайхаас эхлээд олон улс, төр, хувийн хэвшлийн тендерт оролцох, хүртээмжтэй санхүүжилтын эх үүсвэр олох, бизнес нэтворкинг үүсгэх боломжийг бизнес эрхлэгчдэд олгож байна. Сэнд Эм Эн ББСБ ХХК- тай хамтран ажилласнаар байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг цаг алдалгүй богино хугацаанд шийдвэрлэх боломжоор хангаж байгаад бид туйлын баяртай байна.”
— С. Чулуунбат, Гүйцэтгэх захирал, TenderHub
SendMN-ийн тухай
SendMN нь олон улсын мөнгөн гуйвуулга, гадаад төлбөр тооцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг финтек компани юм. Тус компани нь хувь хүн болон бизнесүүдэд олон улсын шилжүүлгээ хурдан, найдвартай, хялбар гүйцэтгэх технологид суурилсан шийдлүүдийг санал болгодог.
TenderHub-ийн тухай
TenderHub нь тендер, худалдан авалт, бэлтгэн нийлүүлэлт болон бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээг технологийн шийдлээр нэг дор холбосон платформ юм. Тус платформ нь байгууллагуудыг шаардлагатай мэдээлэл, бэлтгэн нийлүүлэгч, бизнесийн боломж болон үйлчилгээнүүдтэй холбож, худалдан авалтын үйл ажиллагааг илүү хялбар, үр ашигтай болгоход чиглэн ажилладаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг
SendMN
Төв оффис: Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Соёл амралтын хүрээлэн гудамж, Централ Парк барилга, 7-р давхар
Холбогдох утас: 7000 0909
И-мэйл: [email protected]
Вэбсайт: https://send.mn
TenderHub
Төв оффис: Улаанбаатар хот, ХУД, 15-р хороо, Рэжис Плэйс, 13 давхар
Холбогдох утас: 7299 0009
И-мэйл: [email protected]
Вэбсайт: https://tenderhub.mn