Sendmn Logo

SendMN – Монголын анхны валют арилжааны АТМ-ыг нэвтрүүллээ

October 23, 2025

SharePost
SendMN – Монголын анхны валют арилжааны АТМ-ыг нэвтрүүллээ

“Сэнд Эм Эн ББСБ”ХХК нь Монгол Улсад анх удаа өөртөө үйлчлэх боломжтой валют арилжааны ATM-ыгалбан ёсоор зах зээлд нэвтрүүллээ. Тус шинэ ATM-ууд нь Улаанбаатар хотын Төмөрзамын төв вокзал дахь тасалбар худалдааны төв, Сүхбаатарын талбайн баруун талын GS25“Нийслэл” салбарт байрлаж байна. Эдгээр ATM-ууд нь 24 цагийн турш тасралтгүйажиллагаатай тул гадаадын жуулчид болон валют солих хэрэгцээтэй дотоодын иргэдбанк, валют арилжааны төвд очих шаардлагагүйгээр шууд үйлчилгээ авах боломжтой боллоо.

Байршил:

__wf_reserved_inherit

АТМ-р үйлчлүүлжбуй харилцагчид шуурхай, найдвартай, хялбар аргаар Монгол төгрөгийг гадаадвалют, гадаад валютыг Монгол төгрөг болгон сольж болно.

Солих боломжтойгадаад валютууд

• Ам.доллар (USD)

• Евро (EUR)

• Вон (KRW)

• Иен (JPY)

• Юань (CNY)

Сэнд Эм Эн нь олон улсын мөнгөн гуйвуулга, валют арилжаа, гадаад төлбөр тооцооны чиглэлээрхэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг дэвшилтэт технологитой хослуулан нэвтрүүлдэг Монголын тэргүүлэгч банк бус санхүүгийнбайгууллагуудын нэг ба цаашид жуулчид ихээр зочилдог 10 гаруй цэгүүдэд тусАТМ-г байршуулахаар төлөвлөөд байна.

Дэлгэрэнгүйг:

Төв оффис: Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чингисийнөргөн чөлөө 17, Соёл амралтын хүрээлэн гудамж, “Сентрал Парк” барилга, 7 давхар
Утас: +976 7000 0909
И-мэйл: [email protected]
Вэбсайт: https://send.mn

📱 SendMN апп татах: https://onelink.to/sendmn3.0

 

Category: Мэдээ