Sendmn Logo

SendMN 3.0 — Олон улсад ажилладаг боллоо

October 14, 2025

SharePost
SendMN 3.0 — Олон улсад ажилладаг боллоо

Энэхүү шинэчлэлийн үр дүнд дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд маань SendMN 3.0 аппликейшн олон улсын дугаараараа бүртгүүлээд өөрийн амьдарч буй орны банкны данснаас Монгол дахь данс руугаа мөнгөн гуйвуулгыг илүү ойлгомжтой, илүү хялбар, илүү ухаалаг байдлаар хийх боломжтой болж байна.

SendMN 3.0 аппликейшн нь мөнгөн гуйвуулгаас гадна,гадаадаас байр болон бусад хэрэглээний төлбөрөө төлөх, дэлхийн хаанаас ч хөрөнгөө өсгөх дижитал итгэлцлийн үйлчилгээ ашиглах, БНСУ дахь томоохон эмнэлгүүдэд эмчилгээний төлбөрөө төгрөгөөр төлөх, 10 сая төгрөг хүртэл барьцаагүй зээл авах, гадаад валютаа урьдчилан захиалах, зэрэг өдөр тутмын санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэх нэмэлт санхүүгийн шийдлүүдийг багтаасан.

Энэ нь “Дэлхий даяар тархан суурьшсан Монгол иргэдийн мөнгөн гуйвуулгын бүх асуудалд хамгийн хямд бөгөөд хамгийн хурдан шийдлийг санал болгоно” гэсэн бидний эрхэм зорилгодоо хүрэх бодит алхам болж байна.

2016 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн SendMN нь дэлхийн 170 гаруй улс руу гуйвуулга хийх, хүлээн авах өргөн сүлжээтэй, найдвартай платформыг хөгжүүлж чадсан бөгөөд шинэчлэгдсэн аппликейшн нь хэрэглэхэд илүү хялбар болж хэрэглэгч гүйлгээний төлөвөө шалгах, шилжүүлгийн түүх болон хураамжийн мэдээллээ ил тод, ойлгомжтой байдлаар хянадаг болж Монголын финтек салбарын хөгжилд шинэ хуудас нээж байна.

📲 Апп татах: https://onelink.to/sendmn3.0

SendMN – Хялбар мөнгөн гуйвуулга

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

Сэнд Эм Эн ББСБ ХХК   

Төв оффис: УБ хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Соёл амралтын хүрээлэн гудамж Централ Парк барилга, 7-р давхарт   
Холбогдох утас: 7000 0909   
И-мэйл хаяг: [email protected]   
Вэбсайт: send.mn

SendMN 3.0 - Хялбар мөнгөн гуйвуулга
Category: Мэдээ