SendMN нь Шаравжамц Старс Сангийн эрэгтэй сагсан бөмбөгийн Старс багтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, 2026–2027 оны улиралд тус багийг дэмжин ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын Үндэсний Олимпын Хороонд бүртгэлтэй спортын холбоонд харьяалагдах багт санхүүгийн дэмжлэг үзүүлж, хүүхэд, залуучуудын спортын хөгжил, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихэд хувь нэмрээ оруулж байна.

SendMN цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуучуудын хөгжил, спортын салбарт чиглэсэн санаачилга, үйл ажиллагааг тууштай дэмжин ажиллах болно.
Старс багийн тамирчид, дасгалжуулагчид болон нийт хамт олонд 2026–2027 оны улиралд өндөр амжилт хүсье!
Дэлгэрэнгүй мэдээллийг
Төв оффис: Улаанбаатар хот, СБД, 1-р хороо,Чингисийн өргөн чөлөө 17, Соёл амралтын хүрээлэн гудамж Централ Парк барилга, 7 давхарт
Холбогдох утас: 7000 0909
И-мэйл хаяг: [email protected]
Вэбсайт: https://send.mn
Апп татах: https://onelink.to/sendmn