Сүүлийн үед зарим хүмүүс өөрийн нэр дээрх данс, цахим мөнгө, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ бусдад ашиглуулснаар мөрийтэй тоглоом, бооцоот тааварт холбоотой хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдэж байна.
2025.05.30-ний Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ийм төрлийн хэрэгт холбогдсон тохиолдолд дараах арга хэмжээнүүдийг авч болзошгүй юм:
• 450-5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
• 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх
• 6-12 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
• 6-12 сар хүртэл хугацаагаар хорих ял оноох
Юу анхаарах хэрэгтэй вэ?
Та дараах мэдээллээ бусдад ашиглуулахаас зайлсхийгээрэй:
Өөрийн болон бусдын:
• Банкны данс
• Цахим хэтэвч
• Виртуал хөрөнгө
• Утасны дугаар
• Имэйл
• Цахим хаяг
Эдгээрийг мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомын зориулалтаар ашиглуулах нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдож болзошгүй тул хянамгай байгаарай.
Түр хэрэглүүлсэн ч хариуцлага тооцож болзошгүй
Удаа дараа ашиглуулсан гэж олон удаа, давтамжтайгаар ашиглуулсан тохиолдлыг хэлнэ. Ганц удаа түр хэрэглүүлсэн ч эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй.
Үр дагавар:
• Эрүүгийн ялтай болох
• Ажилд орох, төрд ажиллах, гадагшаа явах эрх хязгаарлагдах
• Ийм хэрэгт нэр холбогдсон л бол сөрөг нөлөө гарна
Өөрийгөө хамгаалах 4 алхам
• Хувийн цахим хаяг, данс, утсаа бусдад хэрэглүүлэхгүй байх
• Санхүү, харилцаа холбоо, цахим орчны мэдээллээ бусдаас нууцалж, хамгаалах
• Сэжигтэй үйл ажиллагаанд нэр холбогдохоос зайлсхийх
• Хуулийн мэдлэгээ тогтмол нэмэгдүүлэх
• Энэ мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Хуулийн мэдлэгтэй байх нь хариуцлагатай иргэний үүрэг юм.