Sendmn Logo

Эмчилгээ + Аялал: Эрүүл мэндийн аялал жуулчлалыг Солонгос хэрхэн жишиг болгосон бэ?

January 13, 2026

SharePost
Эмчилгээ + Аялал: Эрүүл мэндийн аялал жуулчлалыг Солонгос хэрхэн жишиг болгосон бэ?

Бүгд Найрамдах Солонгос Улс нь эрүүл мэндийн аялал жуулчлалыг бодлого, тогтолцоо, үйлчилгээний түвшинд амжилттай хөгжүүлж чадсан орны тод жишээ юм. 2024 онд Солонгос Улс 200 гаруй орноос нийт 1,170,467 гадаад өвчтөн хүлээн авсан байна. Монгол Улсаас нийт 20 гаруй мянган хүн эмчлүүлсэн нь Солонгос улс Монголчуудын хувьд эрүүл мэндийн аяллын хамгийн идэвхтэй чиглэлүүдийн нэг хэвээр байгааг харуулж байна.

Энэ үзүүлэлт нь Солонгосын эмнэлгийн чанар, зохион байгуулалт, олон улсын өвчтөнд ээлтэй үйлчилгээ Монгол иргэдийн итгэлийг бодитоор хүлээснийг илтгэнэ.

Яагаад эрүүл мэндийн аялал жуулчлалд Солонгосыг онцолдог вэ?

Солонгос Улс оношилгоо хурдан, эмчилгээ нарийн, эмч нарын туршлага өндөр байдгаараа олон улсад танигдсан. Эмнэлгийн үйлчилгээ нь зөвхөн эмчилгээ дээр төвлөрөхөөс гадна өвчтөний аялал, цагийн зохион байгуулалт, мэдээллийн ойлгомжтой байдалд анхаардаг.

Монгол иргэдийн хувьд Солонгос ойр, нислэг тогтмол, өмнөх туршлага ихтэй учраас гадаадад эмчлүүлэх бодит, хүрэхэд ойр сонголт болдог.

Солонгосын эмнэлгийн тогтолцоо  

Солонгосын эмнэлгүүдийг үйлчилгээний түвшнээр нь ангилдаг нь өвчтөнд ойлгомжтой давуу тал болдог. Энгийн үзлэг, зөвлөгөөг клиникүүд хариуцдаг бол ерөнхий эмнэлгүүд ихэнх эмчилгээ, мэс заслыг хийдэг. Харин томоохон, их сургуулийн харьяа эмнэлгүүд нь нарийн онош шаардсан, хүндрэлтэй өвчнийг эмчилдэг.

Монгол иргэдийн сайн мэдэх Seoul National University Hospital, Anam, Samsung Medical Center зэрэг эмнэлгүүд энэ түвшинд багтдаг.

__wf_reserved_inherit

Монголчууд Солонгост ямар зорилгоор эмчлүүлдэг вэ?

Монгол өвчтөнүүд зүрх судас, хавдар, мэдрэл, үе мөч, нуруу, нүдний эмчилгээ, мөн эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт Солонгосыг түлхүү сонгодог. Үүнтэй зэрэгцэн гоо сайхны болон нөхөн сэргээх мэс засал нь эрүүл мэндийн аяллын нэг хэсэг болон тогтмол хөгжсөөр байна.

Ихэнх эмнэлэг эмчилгээний төлөвлөгөө, зардлын ерөнхий тооцоог урьдчилан танилцуулдаг нь өвчтөнүүдэд аялал, санхүүгээ зэрэг төлөвлөх боломж олгодог.

Гадаад өвчтөнд ээлтэй үйлчилгээ

Солонгосын олон эмнэлэг гадаад өвчтөн хариуцсан тусгай багтай. Эдгээр баг нь цаг товлолт, орчуулга, эмчилгээний явцыг зохицуулах, дараах зөвлөгөөг системтэйгээр дэмждэг. Энэ нь гадаадад эмчлүүлэх үйл явцыг илүү тайван, ойлгомжтой болгодог.

Төлбөрийн асуудлыг хэрхэн хялбар болгож байна вэ?

Гадаадад эмчлүүлэхэд төлбөрөө төлөх нь бас нэг адармаатай асуудал болдог. Солонгосын эмнэлгүүд төлбөрийг шат дараатай авдаг тул хугацаанд нь найдвартай шилжүүлэх шаардлага гардаг.

SendMN аппаар дамжуулан Солонгосын Аннам, Сөүл их сургуулийн эмнэлэг зэрэг томоохон нэгдсэн эмнэлгүүд болон Вонжин, Гирин зэрэг гоо сайхны эмнэлгүүд дэх эмчилгээ, үзлэгийн төлбөр болон эрүүл мэндийн визний урьдчилгаагаа гар утсаараа хялбар, найдвартай шийдэх боломжтой.  

Category: Аялал