Sendmn Logo

SendMN, IME London хамтран Их Британи дахь Монголчуудын баяр наадмыг дэмжин ажиллахаар боллоо

July 1, 2024

SharePost
SendMN, IME London хамтран Их Британи дахь Монголчуудын баяр наадмыг дэмжин ажиллахаар боллоо

Олон улсын мөнгөн гуйвуулгын финтек “Сэнд Эм Эн ББСБ” ХХК зүгээс Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Монгол үндэстний бахархал Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ИБУИНХУ оршин суугаа Монголчуудын хамгийн том баяр “Лондон Наадам - 2024” арга хэмжээг дэмжин ажиллахаар боллоо.   

 

Энэхүү наадам нь 2000 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд Монгол соёл, ёс заншлыг үр хойчдоо өвлүүлэн уламжлуулахаас гадна, давхар Монгол улс, Монгол соёлыг ИБУИНХУ-н иргэдэд сурталчлан таниулах өндөр ач холбогдолтой наадам юм.  

 

SendMN компанийн хувьд Англи улсын IME London мөнгөн гуйвуулгын компанитай хамтран наадмыг дэмжин ажиллахын зэрэгцээ Их Британиас Монгол руу,  Монгол улсаас Их Британи руу мөнгөн гуйвуулга хийх хамгийн найдвартай, хялбар шийдлийг санал болгож байна.  

  

“Лондон Наадамд-2024” оролцогчид маань IME London апп-г татаж,урамшууллын кодоор бүртгүүлж мөнгөн гуйвуулга хийснээр 10 фунт стерлингийн урамшуулал авах юм. 

 

IME London компани нь 2007 оноос хойш мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 150,000 гаруй харилцагчтай, олон улсын мөнгөн гуйвуулгын компани юм.   

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

Сэнд Эм Эн ББСБ ХХК   

Төв оффис: УБ хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Соёл амралтын хүрээлэн гудамж Централ Парк барилга, 7-р давхарт   
Холбогдох утас: 7000-0909   
И-мэйл хаяг: [email protected]   
Вэбсайт: send.mn   

📱 SendMN апп татах: onelink.to/jmdtpb

Category: Мэдээ