SendMN-ийн хамт олон нь Банк Бус Санхүүгийн Салбарын шилдгүүдийн нэгээр шалгарч ББСБ холбооны 🌟 "Алтан Од 2️⃣0️⃣2️⃣3️⃣" хүндэтгэлийн арга хэмжээнээс "2023 оны 🏆 Шилдэг валют арилжааны байгууллага" хэмээх эрхэм хүндтэй шагналыг гардан авлаа.
Манай компани олон улсын болоод дотоодын аялагч, зорчигчдод зориулан валют арилжааны 24/7 үйлчилгээтэй салбар төвийг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд 2023 онд байгуулан амжилттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчдадаа илүү хялбар, илүү тав тухтай үйлчилгээг хүргэх зорилгын хүрээнд Монголд анх удаа цахим “Валют захиалгын бүтээгдэхүүн”-ийг мөн шинээр нэвтрүүлсэн.
Тус үйлчилгээний давуу тал нь харилцагч SendMN аппликейшнаар өөрт хэрэгтэй валютаа хүссэн газраасаа онлайнаар урьдчилан захиалаад, гадаадад зорчих өдрөө Чингис хаан нисэх буудлын валют арилжааны салбараас оочир дараалалгүйгээр шууд бэлнээр хүлээн авах боломжтойгоороо онцлог юм. Ингэснээр харилцагчид маань өөрийн алтан цагийг хэмнэхээс гадна, найдвартай, баталгаатай үйлчилгээг авах боломжийг бид нээж байгаа юм.
Биднийг сонгож үйлчлүүлдэг эрхэм харилцагч болон хамтран ажиллагч түншүүд та бүхэндээ баярлалаа 🙏
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Сэнд Эм Эн ББСБ ХХК
Төв оффис: УБ хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Соёл амралтын хүрээлэн гудамж Централ Парк барилга, 7-р давхарт
Холбогдох утас: 7000-0909
И-мэйл хаяг: [email protected]
Вэбсайт: send.mn
📱 SendMN апп татах: onelink.to/jmdtpb