Sendmn Logo

Alipay хэтэвчээ банкны дансаараа хэрхэн цэнэглэх вэ?

November 18, 2026

SharePost
Alipay хэтэвчээ банкны дансаараа хэрхэн цэнэглэх вэ?

Хятадад дэлгүүр, ресторан, такси, онлайн үйлчилгээ зэрэг өдөр тутмын төлбөрт Alipay апп өргөн хэрэглэгддэг. Тиймээс Хятад руу аялах, сурах, ажиллах гэж байгаа бол Alipay хэтэвчиндээ юаньтай байхад төлбөр тооцоогоо гар утаснаасаа хийхэд хялбар.

Саяхнаас Монгол Улсын иргэд SendMN аппаар өөрийн Alipay хэтэвч рүү юань шилжүүлэх боломжтой болсон. Ингэснээр өөрийн банкны дансанд байгаа төгрөгөө ашиглан Alipay хэтэвчээ цэнэглэж болно.

Alipay хэтэвчээ хэрхэн цэнэглэх вэ?

  1. ‍Alipay дээр Flash Collect баталгаажуулалтаа хийнэ
    ‍
    Анх удаа олон улсын мөнгөн гуйвуулга хүлээн авах бол Alipay аппаас Flash Collect гэж хайж, хувийн мэдээллээ баталгаажуулна. Монгол Улсын иргэний Alipay хэтэвч рүү гуйвуулга хүлээн авахад энэ баталгаажуулалт шаардлагатай.
  2. ‍SendMN аппаас шинэ гуйвуулга эхлүүлнэ
    SendMN апп-д нэвтэрч “+ Шинэ гуйвуулга” дээр дараад, хүлээн авах улсаас Alipay-г сонгоно. ‍
  3. Өөрийн Alipay мэдээллээ оруулна
    Хүлээн авагчийн мэдээллээ гараар оруулах эсвэл Alipay апп дахь Remittance QR кодоо уншуулж болно. ‍
  4. Шилжүүлэх дүнгээ сонгоно
    Alipay хэтэвчиндээ авах юанийн дүнгээ оруулахад тухайн үеийн ханш, шимтгэл болон хүлээн авах дүн SendMN апп дээр харагдана.
  5. ‍Монгол банкны данснаасаа төлөөд гүйлгээгээ баталгаажуулна
    Шаардлагатай бол өөрийн банкны данснаас SendMN-ийн мөнгөн гуйвуулгын үлдэгдлээ цэнэглэнэ. Дараа нь мэдээллээ шалгаж, гүйлгээгээ баталгаажуулснаар юань таны Alipay хэтэвч рүү шилжинэ.

Гадаад картаар Alipay төлбөр хийхээс ямар ялгаатай вэ?

Хятадад зорчиж буй гадаадын иргэд олон улсын банкны картаа Alipay-д холбоод төлбөр хийх боломжтой. Гэхдээ 200 юаниас дээш зарим төлбөрт 3% хүртэл үйлчилгээний шимтгэл тооцогдож болох бөгөөд тухайн төлбөрийг баталгаажуулах үед шимтгэл харагдана.

Харин SendMN-ээр Alipay хэтэвчиндээ юань шилжүүлсэн бол өдөр тутмын төлбөрөө Alipay дахь юанийн үлдэгдлээсээ хийх боломжтой.

Мөн шилжүүлэг хийхээсээ өмнө SendMN апп дээр ханш, шимтгэл болон Alipay-д яг хэдэн юань очихыг урьдчилан харах боломжтой тул нийт зардлаа ойлгоход илүү хялбар.

Хятад явахаасаа өмнө

Аяллынхаа өмнө Alipay аппаа суулгаж, Flash Collect баталгаажуулалтаа хийчихвэл хэрэгтэй үедээ SendMN-ээр өөрийн Alipay руу юань шилжүүлэхэд бэлэн болно.

Ингэснээр Хятадад их хэмжээний бэлэн мөнгө авч явах хэрэгцээг багасгаж, дэлгүүр, ресторан, такси болон бусад өдөр тутмын төлбөрөө Alipay-аар хийхэд илүү хялбар.

‍

Category: Хувийн санхүү