БИДНИЙ ТУХАЙ

Бид таны мөнгийг дэвшилтэт технологийг ашиглан илүү хурдан, хялбар бөгөөд хямд арга замаар хайртай хүмүүст тань хүргэх чин эрмэлзэлтэй чадварлаг хамт олон

ЭРХЭМ ЗОРИЛГО

Дэлхий даяар тархан суурьшсан Монгол иргэдийн мөнгөн гуйвуулгын бүх асуудалд хамгийн хямд бөгөөд хамгийн хурдан шийдлийг санал болгоно

АЛСЫН ХАРАА

Монгол улсын үсрэнгүй хөгжилд хувь нэмрээ оруулсан олон улсын түвшинд өрсөлдөхүйц мөнгөн гуйвуулгын компани байна

ҮНЭТ ЗҮЙЛС

Чадварлаг боловсон хүчин, Найдвартай хурдтай үйлчилгээ, Тасралтгүй үйл ажиллагаа бүхий мөнгөн гуйвуулгын цогц програм

БИДНИЙ ТҮҮХ

Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хэрхэн хамгийн хямд бөгөөд хялбар байдлаар хүргэх вэ гэсэн асуултад хариулт эрсэн дөрвөн залуугийн үүсгэн байгуулсан Sendmn ББСБ нь анх 2016 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Бид бүгд гадаад оронд сурч, ажиллаж байх хугацаандаа мөнгөн гуйвуулгын шимтгэл ихтэй, ихээхэн цаг үрэх байдалтай нүүр тулгарсаар ирсэн нь энэ асуудалд шийдэл эрэлхийлэх үндэс нь болсон юм. Өнөөдөр Sendmn ББСБ нь дэлхийн 170 гаруй орон, 400.000 гаруй агент руу ердөө 10 минутын дотор гар утсаа ашиглан мөнгөн гуйвуулга хийх боломжийг харилцагчдадаа олгоод байна.